Үйлчилгээ



Хоол үйлдвэрлэлийн тасгийн танилцуулга
Мэргэжлийн хоол зүйч болон эмчилгээний тогооч нарын хамтран судалж гаргасан технологийн дагуу төрсөн ээжид зориулсан өөх тос, давс багатай, илчлэг өндөр хоолоор үйлчилж байна. Хоолны орц найрлагын хувьд төрсний дараах ээжүүдэд зориулан умай сав агшилтыг дэмжих, ядаргаа тайлах, хөхний сүүний гарц сайжруулах, шим тэжээлтэй хоолоор үйлчилж байна. Мөн өдөр бүр өөр төрлийн хоол өгөх бөгөөд үндсэн багц үйлчилгээнд хамрагдах хугацаанд олон төрлийн амин дэмээр баялаг хоол идэх боломжтой.