Төрсний дараах хаван

Төрсний дараах хаван
Эцэг, эхийн хувьд өхөөрдөм шинэ хүнээ өлгийдөн авах нь баяр баясгалантай, хайр татам сайханч хүүхэд төрүүлсэн эхний өдрөөс эхлээд л санаа зовох шалтгаанууд олноороо гарч эхэлдэг. Эдгээрийн нэг нь төрсөн эхэд үүсэх жирэмсний дараах хаван юм. Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсний явцад хаван үүсдэг. Төрсний дараа бүх эхчүүдэд биш боловч заримд нь энэ хаван үргэлжлэх боломжтой байдаг боловч энэ нь түр зуурынх байдгийг урьд нь хүүхэд төрүүлсэн эхчүүд өөрсдийн туршлагаас мэдэж байгаа байх. Гэвч дөнгөж төрсний дараа нярай хүүхэддээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байхад, бүх бие хавантай бол хүүхдээ хэрхэн асрах билээ.
Жирэмсний явцад эхийн цус их хэмжээний шингэн ялгаруулж тэр нь биед хуримтлагддаг. Ердийн үед ялгаруулдагаасаа 50% илуу буюу хагас дахин их шингэн, цус ялгаран эхийн биед хуримтлагддаг байна. Энэ шингэн нь жирэмсэн эх болон хүүхдийг хооллож бас хамгаалж байдаг. Гэвч хүүхэд төрөх үед энэ илүүдэл шингэн болоод цус нь эхийн биеээс бүгдээрээ нэгэн зэрэг ялгаран гарч чаддаггүй. Дааврын болон бусад амин дэмийн холимог бүхий хуримтлагдаж үлдсэн энэ шингэн ба цус нь жирэмсэн эхийн гар, хөл, шагай руу тархан шилжиж нүүдэг. Үүнийг төрсний дараах хаван хэмээн нэрлэдэг. Хүүхдээ төрүүлэхдээ мэс ажилбар хийлгэсэн ээжүүдэд ч төрсний дараах хаван тохиолдож таагүй байдал үүсгэдэг.
ТӨРСНИЙ ДАРААХ ХАВАНГИЙН ШАЛТГААН
ЖИРЭМСНИЙ ДАРААХ ХАВАНГИЙН ҮЕД ҮҮСЭХ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДЛУУД
Төрсний дараах хаван заримдаа хүндрэлтэй байдал үүсгэдэг. Ихэнх тохиолдолд төрсний дараах хаван хүүхэд төрүүлснээс хойш долоо хоногийн дотор алга болдог. Гэвч заримдаа төрсний дараах хаван нь өөр өвчний шинж тэмдэг болон илэрч, эхийн биед аюултай байдал үүсгэж болдог. Энэ байдлыг үүсгэж болох хэд хэдэн нөхцөл байдал бий.
-Цээжний өвдөлт
-Амархан ядарч сульдах
-Амьсгал давчдах
-Шөнө олон дахин шээх

- Төрсний дараах хаван үүсэх хамгийн түгээмэл шалтгаан бол дааврын өөрчлөлт юм. Жирэмсэн үед эхийн бие прогестерон хэмээх дааварыг их хэмжээтэй илүүдлээр хуримтлуулдаг. Илүүдэл прогестерон нь ус ба давсыг биед нөөцлөхөд туслан энэ хуримтлагдсан шингэн нь урагийг өсөж том болоход тусалдаг. Гэвч төрсний дараа энэ хуримтлагдсан шингэн хаван үүсэх шалтгаан болно.
- Төрсний дараах хаван үүсэх өөр нэг шалтгаан нь эхийн өргөсөж томорсон үтрээнээс болдог. Жирэмсэн үед эхийн бие төрөлтөнд бэлтгэгдэж хэвлийн хөндийн доод хэсэг болон үтрээ цусан хангамжаар дүүрч томрон цус болон шингэнийг энэ хэсэгт ихээр нөөцөлдөг. Энэ нь төрсний дараах хаван үүсгэхэд хүргэдэг.
- Үтрээгээр төрөх төрөлт нь төрсний дараах хаванг бас үүсгэнэ. Учир нь төрөх үед хүүхдээ төрүүлэхээр хүчлэн дүлснээр биед хуримтлагдсан шингэнийг гар хөл рүү тараахад бас нөлөөлдөг.
- Хүүхэд төрүүлэхэд туслахаар дуслын шингэн хийх нь илүүдэл шингэн үүсэх бас нэг шалтгаан болдог. Гэвч төрсөн эхийн биед байгаа илүүдэл шингэн аажмаар ялгаран гадагшилсаар төрсний дараах хаван ихэнхд тохиолдолд өөрөө аяндаа арилдаг.
ЖИРЭМСНИЙ ДАРААХ ХАВАНГИЙН ҮЕД ҮҮСЭХ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДЛУУД
Төрсний дараах хаван заримдаа хүндрэлтэй байдал үүсгэдэг. Ихэнх тохиолдолд төрсний дараах хаван хүүхэд төрүүлснээс хойш долоо хоногийн дотор алга болдог. Гэвч заримдаа төрсний дараах хаван нь өөр өвчний шинж тэмдэг болон илэрч, эхийн биед аюултай байдал үүсгэж болдог. Энэ байдлыг үүсгэж болох хэд хэдэн нөхцөл байдал бий.
Үүнд :
- Төрсний дараах зүрхний булчингийн сулрал (кардиомиопати)Ховор тохиолдох боловч, амь насанд аюултай зүрхний өвчин. -Энэ өвчний нэг шинж тэмдэг нь хаван байж болно. Гарах шинж тэмдэг гэвэл:
-Цээжний өвдөлт
-Амархан ядарч сульдах
-Амьсгал давчдах
-Шөнө олон дахин шээх
2. Төрсний дараах эклампси (Цусны даралт өндөр болж, эхийн биед таталт үүсэн цааш тархинд ус харвалт үүсгэдэг хүнд нөхцөл байдал)
Экламплси жирэмсэн үед илүү их тохиолддог. Гэхдээ төрсний дараа ч тохиолдож болно. Хүүхэд төрүүлснээс хойш төрсөн эхэд хаван үүсэж, 4 - 6 долоо хоног дотор энэ эклампси тохиолдддог. Төрсний дараах эклампсийн шинжүүд гэвэл :
-Мөчдийн хавдар
-Цусны даралт өндөр байх
-Шээсэнд илүүдэл уураг илрэх
-Толгой хүчтэй өвдөх
-Нүдний хараанд өөрчлөлт орох
-Хэвлийн дээд хэсгээр өвдөх
-Дотор муухайрах
-Шээс цөөрөх

3. Гүнийн венийн судасны бөглөрөлт үүсэх ( тромбоз )
Төрсний дараах хаван нь заримдаа гүнийн венийн судасны бөгрөлийн шинж байж болно. Маш богино хугацаанд амь насанд аюултай байдал үүсгэж болох тул дараах шинж тэмдэг илэрмэгц яаралтай эмчид хандах хэрэгтэй. Үүнд :
-Нэг эсвэл аль аль нь хөл хавагнах
-Нэг эсвэл аль аль хөл өвдөх, эсвэл эмзэглэх
-Хөлийн арьс улайж, харлах
-Венийн судаснууд илүү тодорч харагдах
-Хөл явахад ядрах
Энэ бүх шинжүүд ноцтой байдал үүсгэх бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай.
Тэгэхээр төрсний дараах хаван үүсэх үед дээрх нөхцөл байдлуудыг үгүйсгэн шалгаснаар эхийн амь насыг хамгаалах чухал ач холбогдолтой юм.
ТӨРСНИЙ ДАРААХ ХАВАНГ БАГАСГАЖ АРИЛГАХ АРГУУД

- Эрүүл хоолны дэглэм сахь
2. Гар хөлөө дээш байрлалд байлга
Өндөрсгөсөн байрлалд гар, хөлөө байлгах нь хаван бууруулахад туслана. Өдөрт хамгийн багаар бодоход хагас цагаас нэг цаг хүртэл хүгацаанд хөлөө дээш өргөн хөл доороо өндөр дэр тавьж амарч хэвтэх хэрэгтэй. Ингэснээр гар, хөлийн цусны эргэлт зөв урсгал руугаа шилждэг.
3. Ус сайн уу
Хаван буулгахад шингэн их уу гэхээр хачин санагдаж магадгүй. Илүүдэл шингэн биед агуулагдаж байх үед ус сайн уух үед организмийн шингэн ихэдлээ гэсэн дохио ажиллаж эхлэх ба шингэн гадагш нь ихээр ялгаруулан зохицуулж эхэлдэг. Мөн хөхөөр хооллох үед шингэн бас биеэс их гадагшилдаг. Төрсөн эх 4 - 6 цаг тутамд шээж, давсгаа суллах хэрэгтэй . Хамгийн багадаа өдөрт 8 шилэн аяга ус ууснаар биед байгаа илүүдэл шингэн гарахад тустай байх болно.
4. Хөнгөн дасгал хий
Хөнгөн дасгал хийснээр хаванг бууруулна. Хөл, гарын үеэр хөнгөн дасгал, аэробекийн хөнгөн хөдөлгөөнүүд эсвэл гэр зуураа алхах нь бас хаван бууруулах ач холбогдолтой.
5. Массаж хийж бас үзээрэй
Хөлийн шагай орчмоор тос түрхэж массаж хийснээр тэр орчмын цусан хангамжийг сайжруулснаар хаван бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.